Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Б.Нямсүрэн
2026/01/30

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцсан юм. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд  манай улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тн ямааны мах экспортолсон байна. Вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг Элчин сайд Нгуен Дуан Тань хэллээ.  

Мөн уулзалтаар төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18