Г.Аянга: Бид хүүхдэд зүрх шимшрэн байж мэс хүргэдэг

Б. Пагамдулам
2026/02/02

Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ нэвтэрсний түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Төрийн соёрхолт Г.Аянгатай ярилцлаа.

Тэрбээр хүүхдийн мэс заслын хөгжлийн замнал, өнөөгийн ачаалал, бага насны хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж буй шалтгаан, мэргэжлийн онцлог, мөн хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлд гарч буй дэвшлийн талаар байр сууриа илэрхийллээ. 

Хүүхдийн мэс заслын тусламж  үйлчилгээ 1956 оноос эхлэлтэй

Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ хэдий үеэс эхлэлтэй вэ. Түүхэн товчоос хуваалцахгүй юу? 

Энэ жил Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ нэвтэрсний түүхт 70 жилийн ой тохиож байна. 1956 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн оюутан Ө.Балжир эмч Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэгт хүүхдийн мэс заслын үзлэгийг анх хийсэн байдаг. Харин 1956 оны есдүгээр сарын 1-нд Хүний гавьяат эмч Ж.Цэрэндулам хүүхдэд анхны мэс заслын эмчилгээг хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

Үүний дараа 1957 оны тавдугаар сард Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэг дээр Хүүхдийн мэс заслын тасаг албан ёсоор байгуулагдсан. 1968 оноос мэс заслын чиглэлүүд салбарлан хөгжиж, тусдаа тасгуудтай болсон. Өнөөдрийн байдлаар хүүхдийн мэс заслын найман тасаг төрөлжсөн тусламж үзүүлж байна. Харин эрүү, нүүрний мэс заслын тасаг 1993 онд бие даан байгуулагдсан түүхтэй.

Жилд 2000–2200 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 97-98 хувь нь мэс засалд орж байна

Танай тасгийн үйл ажиллагаа, ачааллын талаар товч танилцуулахгүй юу. Жилд хэчнээн хүүхдэд мэс заслын тусламж үзүүлдэг вэ?

Манай эрүү, нүүрний мэс заслын тасаг 1992 онд байгуулагдсан. Миний хувьд 1993 оноос хойш энэ салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Жилд дунджаар 2000–2200 хүүхдийг хэвтүүлэн эмчилдэг. Тэдний 97–98 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Мэс засалд орж буй хүүхдүүдийн гуравны хоёр нь яаралтай хагалгаанд ордог.

Яаралтай мэс заслын дийлэнх шалтгаан нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс үүдсэн эрүү, нүүр орчмын идээт үрэвсэл байдаг. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн шүдний өвчлөл эрс нэмэгдэж байна. Ялангуяа 2–6 насны хүүхдүүд зонхилж байна.

“Мэс засал бол хамгийн сүүлчийн эмчилгээ”

Хүүхдийн мэс заслын эмчийн мэргэжлийн онцлог, хариуцлагын тухайд та юу хэлэх вэ?

Мэс заслын эмчийн мэргэжил өөрөө өндөр хариуцлага шаарддаг. Харин хүүхдийн мэс засал бол бүр илүү нарийн, илүү эмзэг салбар. Хүүхэдтэй ажиллах сайхан ч асар их нягт нямбай, тэвчээр, сэтгэл зүй шаарддаг.

Би нэг зарчмыг баримталж ирсэн. Мэс засал бол хамгийн сүүлчийн эмчилгээ байх ёстой. Өөрөөр хэлбэл аль болох мэс заслын бус аргаар эмчлэх боломжийг түрүүнд эрэлхийлэх ёстой. Зарим хүн мэс заслыг энгийн зүйл мэт ойлгодог. Гэвч мэс засал бол  “жирийн ажилбар” биш.

Тэрбээр багшийнхаа хэлсэн үгийг иш татан:
“Бид энхрий бяцхан хүүхдэдээ зүрх шимшрэн байж мэс хүргэдэг”
гэх зарчим хүүхдийн мэс засалч бүрийн дотоод хариуцлагыг илэрхийлдэг гэдгийг онцоллоо.

Энэ үгтэй би бүрэн санал нийлдэг. Хүүхдэд мэс засал хийх бүрд эмч хүн асар их хариуцлага үүрч байдаг. 

Хүүхдийн мэс засал яагаад илүү онцлог, илүү нарийн вэ?

Хүүхдийн мэс засал нь насанд хүрэгчдийн мэс заслаас олон талаараа ялгаатай, илүү эмзэг салбар юм. “Хүүхдийн мэс заслын хамгийн том онцлог нь хүүхдийн бие физиологи, сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Хүүхэд өвдөлтийг өөрөөр мэдэрдэг, айдас, цочролд амархан ордог. Насанд хүрэгчдэд хэсгийн мэдээ алдуулалттай хийж болдог олон ажилбарыг хүүхдэд зайлшгүй ерөнхий унтуулгын дор хийх шаардлага гардаг. Мөн хүүхдийн биеийн жин, эрхтэн тогтолцооны хөгжил, дархлаа, эдгэрэлтийн явц хүртэл тусгай тооцоолол, аргачлал шаарддаг. 

Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэж эхэллээ

Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлд томоохон ахиц гарч байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?  

Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ нэвтэрсний 70 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний мэс заслын тусламжийг шат дараатай нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна.

ЭХЭМҮТ Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Энэ бол манай улсын хүүхдийн мэс заслын салбарын томоохон дэвшил.

Цаашид хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах болон үүдэл эс суулгах эмчилгээ, мэс заслын ажлуудыг үе шаттайгаар өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


0
angry
5
care
0
haha
13
liked
34
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 7 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 8 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25