Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ

Л.Бямбажав
1 цагийн өмнө

Анхдугаарт, СОР гэж юу вэ, ийм тодотголтой хэдэн төрлийн хурал байдаг вэ? гэдэг асуултад товчхон хариулъя.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөнд хамааралтай гурван төрлийн СОР буюу конвенцын Талуудын бага хурал бий. Эхнийх нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц /UNFCCC/-ын талуудын бага хурал. Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох бодлого, түүний санхүүжилтийн тухай хэлэлцдэг тус бага хурал жил бүр болдог бөгөөд 2025 оны 11 дүгээр сард Бразил улсын Белем хотод СОР30 болсон.

Удаах нь НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенц /CBD/-ын талуудын бага хурал. Ургамал, амьтан, экосистемийг хамгаалах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах тухайд хэлэлцдэг тус бага хурал хоёр жилд нэг удаа болдог бөгөөд СОР17 энэ оны 10 дугаар сард Армени улсын нийслэл Ереван хотод болно 

Харин гурав дахь нь буюу цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээр, газар ашиглалтыг тогтвортой болгох тухай хэлэлцдэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “СОР17” Монгол Улсад болоход 200 хүрэхгүй хоног үлджээ.

Эдгээр “СОР”-оор улс орнуудын байгаль орчин, хөдөө аж ахуй, бизнес, иргэний нийгмийн байгууллага, энгийн иргэд гээд бүхий л салбарын төлөөлөл нэгэн дээвэр, нэг уриа дор цуглан эх дэлхийнхээ агаар, амьд оршихуй, газрын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн тухай хэлэлцэн бодлого боловсруулж, шийдвэр гаргаж, хөрөнгө босголцож хэрэгцээ, шаардлагатай үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Ингэхээр СОР гэдэг нь хурал, уулзалт төдий бус бодлого, шийдвэр, үр дүн гарах үйл ажиллагаа, үүрэг хариуцлага гэсэн үг юм.   

Тэгвэл СОР бага хурал зохион байгуулсан улсад, иргэдийн амьдралд бодит нөлөө, эерэг зүйлс бий болдог уу? гэдэг асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Үүнд, одоогийн бидний хөрш орон, эрт цагийн монголын нутаг Өвөрмонголын Ордос хотод  2017 оны есдүгээр сарын 6-17-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 13 дугаар бага хурлын үр дүн, эерэг нөлөөг жишээлэн хариулъя.

196 орны төлөөлөгчид оролцсон COР13 бага хурлаас олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс орнуудын цөлжилттэй тэмцэх ажиллагааг уядуулах зэрэг бодлогыг тусгасан 37 төрлийн шийдвэр, баримт бичиг баталжээ. Мөн хурлаар хэлэлцсэн санаачилга, зорилтуудыг олон улсын түвшинд хэрэгжүүлэхээр уриалсан “Ордосын тунхаглал”-ыг хурлын төгсгөлд гаргасан байна.

Бага хурлын үеэр 300 ам.долларын анхны хөрөнгө оруулалттай Газрын доройтлыг тэглэх сан /LDN/ байгуулж, Дэлхийн газрын төлөв байдал /GLO/ тайлангийн анхны хэвлэлийг гаргасан. Энэ нь элэгдэлд орсон газрыг нөхөн сэргээх төслүүдийг санхүүжүүлэх, тайланд дурдсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн үр дүнтэй үйл ажиллагаа болжээ.

Өнөөдөр дэлхий нийтэд “Кубуки загвар” хэмээн алдаршсан асар том цөлийг ойжуулахын сацуу нарны эрчим хүч үйлдвэрлэж экологи, эдийн засгийн үр ашгийг маш амжилттай хослуулсан төсөл нь СОР13 бага хурлын дараа Ордосын зүгээс олон улсын түвшинд харуулсан хамгийн онцгой ажил байсан юм. Цөлжилттэй тэмцэх шинэ загвар төслийн  хүрээнд 4000 га доройтсон газрыг нөхөн сэргээж, 10 мянгаас дээш ажлын байр бий болгож орон нутгийн иргэдийн ажил эрхлэлт, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж чаджээ. Төслүүдийн үр дүнгээр уур амьсгалын төлөв сайжирч, 60 сая тонн коксжих нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүчний хэрэглээг хэмнэж, 170 сая тонн хүлэмжийн хийг ялгарлыг бууруулж, 250 сая тонн усыг арвилсан төдийгүй зарим төсөл жилд таван тэрбум юаниас ч дээш эргэлтийн үнэ цэнийг бий болгож буйг “Chinadaily” сонин онцолсон байна. 

Эдгээрээс гадна НҮБ-ын конвенцын талуудын бага хурлыг БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулсан анхны хот Ордос болсон нь бүс нутгийн нэр хүндийг олон улсын тавцанд чухлаар үнэлүүлж, дараагийн боломжуудыг нээжээ. НҮБ-ын шаардлагад нийцүүлэн СОР13 зохион байгуулах байгууламжийг шинээр барьж ашигласан нь хотдоо үлдсэн ашигтай хөрөнгө оруулалт болсон. Ордос хотын зочид буудал, тээврийн үйлчилгээ сайжирч жуулчдад илүү ээлтэй болсноос гадна Кубуки цөлийн төсөл хойд хятадын аялал жуулчлалын салбарт томоохон нөлөө үзүүлжээ.

СОР13 бага хурлын дараагаас цөлжилтийн тухай хэлэлцэж, туршлага солилцдог “Кубуки” олон улсын форумыг зохион байгуулж эхэлсэн нь хэдийн шинжлэх ухаан, боловсрол салбар болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааны брэнд болжээ. Ордосоор дамжуулан БНХАУ-ын экологийн сэргэлт, тогтвортой хөгжлийн төлөөх ажлыг дэлхийд хүргэх, санхүүжилтийн эх үүсвэр татах, экологи, эдийн засаг хосолсон ашигтай үйл ажиллагааг төрийн дэмжлэг хувийн хэвшлийн нөөц бололцоогоор явуулж эерэг үр нөлөөг нь байгаль орчин болон хүмүүсийн сайн сайхан амьдралд зориулах бодлого, боломж, туршлагыг СОР13 олгосон байна.

Тэгэхээр СОР17 бидэнд ийм боломж олдох уу?

Мэдээж тийм. Одоогоор зөвхөн бага хурлын үеэр аялал жуулчлал, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарт орж ирэх орлого, зохион байгуулалтаар гарах зардлын тухай яригдаж байна. Харин хурлын дараа шууд болон шууд бусаар Монгол Улсад ирэх хөрөнгө оруулалт, шинэ боломж, үлдэх чадамж, туршлага зэргийг Ордосын жишээтэй харьцуулан бодож үзүүштэй. Гэхдээ хамгийн чухал нь дэвшүүлж буй Бэлчээрийн болон Усны санаачилгаа олон улсаар дэмжүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөрөнгө оруулалт босгох үндсээ сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Тун бага зай үлдсэн энэ хугацаанд Монгол Улс нэн тэргүүнд СОР17 хурлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, малчид, иргэдийн оролцоо, уялдааг хангах дотоод бодлого, нийтлэг ойлголцлоо тодорхойлон эртхэн хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Эерэг үр дүнг амжилттай зохион байгуулсан хурлаас л хүлээнэ шүү дээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 1 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 1 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 4 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 5 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 6 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 6 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 7 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ Өчигдөр