Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна

Л.Бямбажав
2026/01/29

Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан Сэжон их сургуулийн Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лабораторийн захирал Сыль Ки Литэй уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжон Их Сургуулийн харьяа Аялал жуулчлалын салбарын дата шинжилгээний лаборатори буюу TIDAL-ийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбар, тэр дундаа зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадварыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор зочлох үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, мөн албан хаагчдыг TIDAL болон холбогдох байгууллагад туршлага судлуулах, богино болон дунд хугацааны сургалтад хамруулах боломжийг хэлэлцэв. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээс зочлох үйлчилгээний хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18