“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Л.Бямбажав
2026/01/29

Инновац болон мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болж байна. Монгол Улсад тус салбарын үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, цахим эдийн засгийг дэмжихээр  Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан.

Салбарын эрх зүйг орчныг ийн бүрдүүлснээр мэдээллийн технологийн чиглэлийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадамжийг дээшлүүлэн, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал санаачлан өнөөдөр (2026.01.28) хэлэлцүүлэг зохион байгуулав.


“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар оролцсон. Мөн холбогдох төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улс бүс нутгийнхаа хэмжээнд энэ салбарын ач холбогдлыг түрүүлж харж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага байгааг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал тодотгоод, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа дурдав. Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар, төрийн бодлогоор салбарыг дэмжихээр эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд парламентын түвшинд энэ чиглэлээр төлөвлөж буй ажил, санаачилгын талаар мэдээлээд, хэлэлцүүлэгт оролцогчдыг хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг урив.

Хуульд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар заасан бөгөөд 2024 оны 09 дүгээр сард Үндэсний зөвлөл байгуулагдсан талаарх мэдээллийг Ж.Золжаргал гишүүн танилцуулав. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд виртуал бүсэд бүртгүүлснээр татварын болон татварын бус дэмжлэг авах нөхцөл бүрдэх аж.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж, энэ хуулийн төсвийн байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн 5.0 хувиас доошгүй байхаар хуульчилсан. Эл зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн санд тусгай данс үүсгээд байгаа хэдий ч хуваарилалтын асуудал тодорхойгүй байгаа гэдэг мэдээллийг Ж.Золжаргал гишүүн танилцуулсан. Энэ талаар тодруулахаар холбогдох төрийн байгууллагууд руу хандаад байгаагаа тэрбээр мэдээлсэн юм.  

Ийнхүү хэлэлцүүлэг эхэлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ, тус яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ц.Намчинсүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Цахимжилт, их өгөгдлийн хэлтсийн дарга Н.Мөнхсанчир, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын Төрийн захиргаа, аудитын хэлтсийн дарга Б.Цэнд нар тус бүрдээ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаад буй асуудлуудын талаар танилцуулга хийв. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис, Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар мэдээлэл өгөв.

Виртуал бүсийн талаарх журмууд энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 26 компани бүртгүүлээд байгаа юм байна. Энэ оны эхний хагаст багтаан виртуал бүсийн бүртгэлийг бүрэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох төрийн байгууллагууд дор бүрнээ анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд хууль хоорондын уялдааг хангах, төрийн байгууллага хоорондын уялдааг хангах, төсвийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар ярилцаж, санал солилцсон. Түүнчлэн оролцогчид нөхцөл байдал, тулгамдаад буй асуудал, шийдлийн талаарх саналуудаа хуваалцсан юм.

Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх ач холбогдолтой энэхүү хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар нар анхаарал хандуулж, салбарын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үүгээр “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 6 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 7 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 13 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25