Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв

Б. Пагамдулам
2026/01/28

2025 онд шаардлагаас-ажил хаялт хүртлээ тэмцэж цалингаа нэмүүлэх зөвшилцөлд хүрсэн ч цалин нэмэгдэхгүй байгаа талаар МҮЭ-ийн холбоо, МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос мэдэгдэл хийлээ. 

МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл: 

Боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэх биш бүр хасуулчихлаа гэж гомдлыг ирүүлээд байна.  Өнөөдрийн байдлаар бид бүхний 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс цалин хөлс 50%-аар нэмэгдүүлэх асуудал бодит байдал дээрээ өөр байна. Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг дахиад шаардаж байна.

Монголын боловсрол шинжлэх ухааны салбарт хүний нөөцийн дутагдал, хөдөлмөрийн мөлжлөг, боловсролын чанарын хүртээмж, судалгаа шинжилгээний ажил доод түвшинд байгаа. Энэ байдлыг сайжруулахын төлөө улс орны хөгжлийг хойшид нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Цалин нэмэхийг шаардаж суулт жагсаал цуглаан ажил хаялт үргэлжилсэн энэ асуудлыг нийгэмд олон нийт, эцэг эхчүүд, хэвлэл мэдээлэл УИХ-ын гишүүд Засгийн газартай удаа дараа уулзаж шийдэлд хүрсэн. Тэгвэл өнөөдөр яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг асуудал туйлын хангалтгүй байна. Шаардлагын хүлээж авчихаад биелүүлэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдье гэлээ.

МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа:

"Засгийн газар цалин нэмэх сургаар баяртай байсан эмч нарынхаа итгэлийг хөсөр хаяж байна. Эмч, ажилчдын нэмэгдлийг 30 хувиар нэмэгдсэн цалингаас тооцож олгохгүй бол ажил хаялтаа эхлүүлье гэдэг шаардлагыг ч тавьж байгаа. Цалингийн нэмэгдлийг далимдуулж, 9 хувийн цомхотголыг хийгээд эхэлсэн. 20-иодхон хүнтэй сумын ЭМТ-ийн үйлчлэгч, жолоочийг халах дээрээ тулж байна. Засгийн газар зөвшилцлийн хүрээнд цалин нэмэхгүй бол ахин ажил хаялт зарлана гэв.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18