НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ зүйл заалтаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу энэ сарын 28-ны 16.30 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна