С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг

Б. Пагамдулам
2026/01/28

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Багануур дүүрэгт ажиллах үеэрээ үйлдвэрлэл технологийн парк, дулааны станцын өргөтгөлийн төслүүдтэй танилцжээ. 

Тэрээр зуун жил ажиллах нөөцтэй нүүрсний уурхайгаа түшиглэн байгуулах Багануурын Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил дууссан байна.

Улаанбаатарын утааг бууруулах "нүүрс-пиролозын" үйлдвэр, уул уурхайн салбараа тэсэлгээний бодисоор бүрэн хангах аммонийн нитратын үйлдвэр, стратегийн түүхий эдийн хамаарлаас гаргах бензин, дизелийн үйлдвэр, эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болох цахилгаан станц баригдана гээд ач холбогдлыг нь тоочиж баршгүй.

"Багануур" ХК-ний үйл ажиллагаа тогтворжиж, Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай байдлыг хангахаас гадна Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого нэмэгдэж иргэдэд очих байгалийн баялгийн өгөөж нэмэгдэнэ.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлж, өөрөө үйлдвэрлэгч болох боломж бидэнд бүрэн байна.

Одоо харин үүсээд байгаа саад тээгийг арилгах, үйлдвэр барих гэж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчилж, тодорхой болгох гээд УИХ, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих, асуудлуудыг нь шийдэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд "Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай" хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина. Кластерын зарчмаар хөгждөг, үйлдвэр барьж нэмүү өртөг үүсгэдэг, импортыг орлож валютын нөөцийг хэмнэдэг, ажлын байр үүсгэж, татвар төлдөг баялаг бүтээгчдээ дэмжих зарчмуудыг тусгана.

Үр дүнд нь 4,000 ажлын байр бий болгож, 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах "Багануур Үйлдвэрлэл, технологийн парк"-аас эхлүүлээд Эрдэнэтийн "Зэс хайлуулах цогцолбор үйлдвэр", Дарханы "Ган төмөр хайлуулах цогцолбор үйлдвэр", Тавантолгой, Алтанширээ, Ховд гээд олон паркийн бүтээн байгуулалт эхэлж, олон үйлдвэр баригдана гэв. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18