Монгол-Казахстан хоёр улсын " Онцгой байдлын салбар" дахь хамтын ажиллагааны уулзалт боллоо

Б.Хонгорзул
2026/01/26

Монгол Улсын Шадар сайдын хувиар холбогдох албаны төлөөлөгчдийн хамтаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод ажлын айлчлал хийж тус улсын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал Чингис Ариновтой уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын онцгой байдлын бодлого, гамшгийн эрсдэлийн удирдлагын институтийн тогтолцоо, байгалийн гамшиг, эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Мөн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтарсан сургалт, дадлага сургууль зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, онцгой байдлын салбарт мэдээлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцолж, 2007 онд байгуулсан онцгой байдлын асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд Баян-Өлгий–Казахстан чиглэлд шинээр авто зам нээх асуудлаарх хэлэлцээ амжилттай үргэлжилж, талууд зохих түвшинд харилцан ойлголцолд хүрч, гуравдагч талуудтай зөвшилцөхөөр боллоо

Уулзалтын төгсгөлд харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж Казахстаны төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлахыг урилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18