Монгол, Казахстан хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар уулзалт болжээ

Б.Хонгорзул
2026/01/26

Монгол, Казахстан хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар өндөр түвшний ажлын уулзалт болов. Шадар сайд Х.Ганхуяг Казахстан улсын шадар сайд бөгөөд эдийн засгийн сайдтай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны суурь тулгуур болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол, Казахстан хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 121.5 сая ам.доллар (+5.5%) болж, үүнээс экспорт 113 сая ам.доллар, импорт 8.6 сая ам.доллар-т хүрснийг талууд дурдлаа. Казахстан Улсаас Монгол Улсад нийлүүлж буй экспортод тамхины бүтээгдэхүүн, рапсын үр, талх, гурилан болон кондитерийн бүтээгдэхүүн, хүнсний болон тосны ургамал, хөдөлгүүр, машин механизм зонхилж байгаа бол Монгол Улсаас Казахстан Улсад мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, гутал, хивс, ноосон эдлэл экспортлогдож байна.

Мөн Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд Баян-Өлгий–Казахстан чиглэлд шинээр авто зам нээх асуудлаарх хэлэлцээ амжилттай үргэлжилж, талууд зохих түвшинд харилцан тохиролцоонд хүрснийг онцлон дурдав.

Түүнчлэн энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар хуралдаан Монгол улсад зохион байгуулах бөгөөд Казахстан Улсыг оролцохыг урилаа.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг 2026 оны 7 дугаар сарын 13-нд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолж Монголын тал албан ёсоор Казахстаны талыг энэхүү арга хэмжээнд оролцохыг урив.

Үүнд БНКазУ-ын Шадар сайд бөгөөд Үндэсний эдийн засгийн сайд С.Жумангарин уг арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, энэхүү санаачилга нь хоёр ард түмний нүүдэлчин соёл, ахуй, түүхэн өвийг илэрхийлэх, олон улсын түвшинд сурталчлах өндөр ач холбогдолтой болохыг онцлов. Тэрбээр Казахстан Улс өнөөдрийн байдлаар ойролцоогоор 4 сая адуутай бөгөөд уг арга хэмжээнд идэвхтэй оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд талууд Монгол, Казахстан хоёр улсын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай байдлаар хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, чөлөөт бүс, хөдөө аж ахуй, цахим болон сансрын салбар дахь төсөл, хөтөлбөр, хамтарсан санаачилгаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ..


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18