​СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?

Б.Хонгорзул
2026/01/26

СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь 1994 онд батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 197 улс нэгдээд байна. Конвенцын удирдах дээд байгууллага болох Талуудын бага хурал (COP) 17 дахь чуулганаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болно. Хуралд 10 мянга орчим төлөөлөгч оролцоно. Энэ бол том тоо. Манай улс одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байлаа. Энэхүү уулзалтаар монголчууд олон улсын дээд хэмжээний уулзалт ямар болдог тухай тодорхой ойлголттой болсон. Гэхдээ энэ удаагийн COP-ын чуулган АСЕМ-аас ч өргөн бүрэлдэхүүнтэй болно гэдэг нь оролцох хүнийх нь тооноос харагдаж байгаа юм. 10 мянган зочин нэг зэрэг ирнэ гэдэг тоглоом биш. Дээр нь нэмээд жуулчид. Үүнтэй холбоотойгоор 2026 онд Монгол Улс хэдэн жилийн турш мөрөөдөл, төлөвлөж буй 1 000 000 жуулчнаа хүлээн авахаар байна. Манай улсад ирж буй жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр 2025 онд 850 мянгад хүрсэн. Энэ онд нэг саяд хүрэх хүлээлт өндөр байна. Үүнд мэдээж COP-ын чуулган чухал нөлөө үзүүлнэ. Мөн монголчуудыг омогшуулж, азиудыг алмайруулсан “Physical Asia”, Netflix-ийн “Welcome to Mongolia” нэвтрүүлэг Монголыг зорих жуулчдын тоог нэмэх нь гарцаагүй.

COP-ын чуулганд оролцохоор ирсэн 10 мянган хүн зөвхөн хуралдаа суучихаад л буцчихгүй. Монгол Улсад аялахад хамгийн таатай үед ирж буй тэд эдийн засагт маань хувь нэмэр оруулах нь ойлгомжтой. Валютын орлого нэмэгдэнэ. Эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт COP-ын чуулган энэ мэтээр эерэг нөлөө үзүүлнэ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын  сайд Б.Батбаатар хэлэхдээ “Энэ арга хэмжээ эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө гэж хүлээж байгаа. НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт гээд дурдвал бүх салбарт дунджаар 7000 түр ажлын байр бий болно. Энэ бидэнд олдох том боломж юм. Ер нь COP17 Талуудын бага хурлыг зохион байгуулснаар манай улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Хуралд 10 мянган хүн өөрсдийн зардлаар  ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой” гэв.

COP17 Талуудын бага хурал нь аялал жуулчлал,  эдийн засаг, санхүүгийн хувьд Монгол Улсад эерэг нөлөө үзүүлэхээс гадна бодлогын түвшинд өөрчлөлт авч ирнэ гэж төлвөлөж байгаа юм. Хуралд дэлхийн 197 орон, олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн цөлжилт, газар доройтол, ган гачиг зэрэг асуудлыг шийдвэрлэх стратеги, хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Жишээ нь, 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байгаа юм.

2024 онд Саудын Арабын хаант улс л гэхэд улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум ам.долларын амлалт татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд одоо хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байгаа. Манай улс ч COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөлд санхүүжилт татах бүрэн боломжтой. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 3 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 4 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 5 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 6 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 7 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 7 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 8 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 11 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр