"Hotula аппликэйшнийг ашиглан хотын иргэдийн зөв үйлдэлд оноо өгч урамшуулдаг системийг хэрэгжүүлнэ" хэмээн нийслэлээс мэдээлсэн. Мөн гэр хороололд амьдардаг айл өрхүүд тус аппликэйшинд бүртгүүлэн сайжруулсан түлш худалдаж авдаг
Гэтэл уг аппликэйшнээр иргэний хувийн мэдээллийг бүртгэж байгаа нь хүний эрхийн өндөр эрсдэл үүсгэж болзошгүй талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдлээ.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 болон 23 дахь заалтын дагуу хувийн мэдээллийг цуглуулж, ашиглахдаа Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж авах эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой. Гэтэл Хотула апликэйшнийг хийхдээ ХЭҮК-т мэдэгдээгүй.
Иймээс Хүнийн эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа энэ сарын 19-нд өөрийн бүрэн эрхийн дагуу мэдээлэл шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Мөн энэ сарын 21-ний өдөр нэг иргэнээс “Хотула” апликэйшнтэй холбоотой гомдол ирсэн тул шалгаж байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна