Д.Баярхүү: Энхийн зөвлөлийн дүрэм Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой бүрэн нийцэж байна

Б.Нямсүрэн
2026/01/23

Монгол Улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч 24 гишүүн улсын нэг болов. Олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам боллоо гэж олон улсын судлаачид дүгнэж байна. 

Тухайлбал, ахмад дипломатч Д.Баярхүү энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангана гэж заасан. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо дагуу манай улс олон улсын харилцаанд тулгамдсан асуудлыг холбогдох талууд яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Энэ хүрээнд энх тайвны төлөө бүс нутгийн улсууд, олон улсын хамтын нийгэмлэгийн гаргаж буй аливаа санал санаачилга, хүч чармайлтыг дэмжиж, холбогдох талыг яриа хэлэлцээнд татан оролцуулах, зөвлөлдөх, хэлэлцээ хийх замаар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын сорилтуудын гарцыг олоход хувь нэмрээ оруулсаар ирсэн байр сууриндаа үнэнч, идэвхтэй хэвээр байгаа.

Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн дүрэм нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй төдийгүй энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын бодит хувь нэмрийг урагшлуулж ахиулахад ач холбогдолтой. Манай улсын гадаад бодлогод бас нэгэн шинэ боломж гарч ирлээ.

Манай улс олон улсын маргаан, зөрчлийг энхийн замаар буюу дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, мөргөлдөөний дараах сэргээн босголтыг дэмжихийг тууштай баримталж ирсэн.

Энэ байр суурь Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөл буюу Board of Peace байгууллагын дүрэмд тусгагджээ. Тухайлбал зөрчилд нэрвэгдсэн бүс нутагт хууль ёсны засаглалыг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, урт хугацааны энх тайвныг бэхжүүлэх гэсэн байна. Энэ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын зорилготой бүрэн нийцэж байна.

Манай улс бол олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд шинэ байгууллагын дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчим  баримтлана гэж зааж өгснөөрөө Монголын төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх бодлоготой  яв цав нийцэж байна” хэмээжээ.

Энхийн зөвлөлийн дүрэмд гишүүн улс аливаа ажиллагаанд заавал оролцох албагүй, зөвхөн өөрийн дотоодын хууль тогтоомжид нийцэх хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийн зарчимд нийцэж байгаа юм. Судлаач Д.Баярхүү Энхийн зөвлөлд элссэнээр дараах давуу тал бий болно гэж үзжээ.

  • Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын дүр төрхийг бүрдүүлэхийг зорьдог. Ийм цоо шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлж, бага жижиг улсын хувьд дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх дипломат боломж нээж өгнө гэж үзэж болно.
  • Энэ санаачилгад эхний шатанд буюу үүсгэн байгуулагч гишүүний хувиар нэгдэх нь Монгол Улсын хувьд стратегийн илт давуу тал болж тусна.
  • Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргааны энх тайван, тогтвортой байдлыг хангах гол бодлогын нэг санаачилга болох учраас хүссэн, эс хүссэн ч Монгол-Америкийн харилцааны түүхнээ тодоор бичигдэх түүхэн үйл явдал болно.
  • Энэ санаачилгыг, энэ байгууллагыг анхнаас нь Монгол Улс дэмжин оролцсоноороо АНУ-ын Засаг захиргаанд бодит, эерэг дохио өгнө. Энэ нь Монгол Улс АНУ-тай хөгжүүлж ирсэн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлдээ итгэлтэй, бас үнэнч ханддагийг илтгэнэ. Тэр түншлэлээ бодит үйл ажиллагаагаараа манай улс бататгаж, улс төрийн итгэлцлээ  нэмэгдүүллээ. 

 


3
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 7 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 7 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 10 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр