Монгол Улсын иргэд Колумб улс руу нэгдүгээр сарын 26-наас эхлэн визгүй зорчино. Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд нийт 30 улсад визгүй зорчих боломжтой бол дипломат паспорт эзэмшигч иргэд 68 улсад визгүй зорчдог. Визгүй зорчих асуудал нь хоёр улсын харилцан хэлэлцээрээр шийдэгддэг. Хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг талууд тохиролцсоны дараа Засгийн газрын түвшинд хэлэлцэн, эцэст нь албажуулж баталгаажуулдаг. Үүний дараагаар визгүй зорчих нөхцөл хэрэгжиж эхэлдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна