Бээжин хотод Монгол улсыг хавсран суугаа орнуудын элчин сайд нарт сop17-ыг албан ёсоор танилцууллаа

Б.Нямсүрэн
2026/01/23

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Энэхүү томилолт нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.

Томилолтын хүрээнд Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар оролцож, Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн ирлээ. Тус арга хэмжээд Румын Улс, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор Улс, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Гренада Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсын элчин сайдууд биечлэн оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг илтгэв.
Уулзалтын үеэр Талуудын 17 дугаар бага (COP17)-ын бэлтгэл ажлын явц, Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өгч, түнш орнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Ийнхүү 2026 онд Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байх томоохон олон улсын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлээ эрчимжүүлж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион байгуулж эхэллээ. Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал, усны нөөцийн менежментийн асуудлууд бодит ажил хэрэг болох суурь тавигдаж байна.

Энэхүү арга хэмжээг амжилттай, ач холбогдол өндөртэй, өргөн цар хүрээтэй зохион байгуулсан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18