Монголын үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ

Б.Хонгорзул
2026/01/22

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ӨВЛИЙН НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VIII наадмын нээлтийн ёслол өнөөдөр Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болов.

Нээлтийн ёслолд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.

ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням тус наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү наадам нь эрүүл мэндээ бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, бие бялдраа хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын амжилтыг ахиулах болон дэлхий нийтэд Монголын гэсэн спортын өвөрмөц төрлийг нээн харуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.

Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн тамирчин, 17 настай Б.Пүрэвдорж юм. Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болж байна.

Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болж буй нь энэ. Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.

Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18