Г.Занданшатар: Жуулчдын тоо жил бүр өсч байгаад “Go Mongolia” гэх мэт олон ажил нөлөөлсөн

Б.Хонгорзул
2026/01/22

Г.Занданшатар: Жуулчдын тоо жил бүр өсч байгаад “Go Mongolia” гэх мэт олон ажил нөлөөлсөн
“Давос 2026” Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэхдээ “Go Mongolia” төсөл Монголын аялалт жуулчлалд бодит утгаараа нөлөөлснийг онцоллоо. Тэрбээр “Монгол бол үзэсгэлэнт байгаль, өв соёл, нүүдэлчдийн амьдрал Чингис хааны өв уламжлалаараа хосгүй. Манай улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17-д ордог. Харин хүн амын хувьд цөөхөн. Нийт иргэдийн 65 хувь нь 65-аас доош насны залуус байна. Францаас 4 дахин том газар нутагтай. 3,5 сая хүн амтай, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсын нэг. Соёлын өвөөс эхлээд адал явдалт аялал, спорт бизнесийн арга хэмжээ, түүхэн аялал жуулчлал зэрэг Монголын аялал жуулчлалын салбарт боломж их бий. Жуулчид зөвхөн харах гэж бус байгаль, өв соёл, амьдралын хэв маягийг мэдрэх гэж ирдэг. Монголд ирэх жуулчдын тоо жил бүр 10-15 хувиар өсөж байгаа. Зориуд онцолж хэлэхэд цар тахлын өмнөх түвшнөөс огцом ахисан үзүүлэлттэй явна. Монголд байгалийн олон янзын тогтоцыг нэг дороос харж болно. Швейцарьтай төстэй сүрлэг уулс, Сахар шиг элсэн цөл ч бий. Монгол Улс аялал жуулчлалаа дэмжихийн тулд визийн хөнгөлөлт, агаарын тээврийн либералчлал, хил дамнасан хамтын ажиллагаа гэх мэтэд анхаарч буй” гэсэн юм. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбар өсөлттэй яваагийн шалтгаануудыг дурдахдаа “Go Mongolia үндэсний бренд, Монголд зочлох жил зэрэг бодлогын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн” хэмээн онцолж байв.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18