Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нар Давост уулзав. 2026 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг талууд тэмдэглэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Барт Де Веверийг Монгол Улсад айлчлахыг урив.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна