Хорих ангид ээжтэйгээ хамт амьдарч буй нялхаст дэмжлэг үзүүлж эхэлжээ

Б. Пагамдулам
15 цагийн өмнө

“Улаанбаатар Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Эх, хүүхдийн төлөө” уриа дор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ээжтэйгээ хамт амьдарч буй 2 хүртэлх насны нялх хүүхдүүдийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор сар бүр тогтмол сүү, живхний дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааг эхлүүлжээ. 

Нялх, балчир хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд амин дэм, эрдэс бодисоор баялаг шим тэжээллэг, эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нь өсвөр насны өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Хүүхэд өсөж томрохын зэрэгцээ тэдний хөдөлгөөний идэвх нэмэгдэж илчлэг, шимт бодисын хэрэгцээ ихэсдэг. Иймд 6 сар хүрсэн хүүхдийн илчлэгийн хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чадахгүй болдог. Тийм учраас хүүхдийг 6 сартайгаас нэмэлт тэжээл, нэмэгдэл хоол хүнс өгөх нь хэвийн эрүүл өсөх нөхцөлийг хангаж өгдөг. Үүний зэрэгцээ нялх балчир хүүхдүүдийн хувьд живх, ариун цэврийн хэрэгсэл зэрэг нь өдөр тутмын байнгын хэрэглээ байдаг. Гэвч нийгмийн зарим бүлгийн хүүхдүүдийн хувьд эдгээр хэрэгцээ хангалттай хэмжээнд хангагдаж чадахгүй нөхцөл байдал бидний дунд байдаг байна. Энэхүү нөхцөл байдал нь нялх хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих үндсэн эрхтэй шууд холбоотой хэдий ч олон нийтэд тэр бүр ил тод харагддаггүй хэвээр байна.


 “Улаанбаатар Групп” ХХК нь энэхүү үл анзаарагдам боловч бодитоор оршин буй асуудалд анхаарал хандуулж, нялх хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг дэмжих зорилгоор уг санаачилгыг компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь нэг удаагийн тусламжаар хязгаарлагдахгүй бөгөөд сар бүр тогтмол 1 жилийн турш дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгдсөнөөрөө онцлог бөгөөд эх, хүүхдийн сайн сайхны төлөө бодит үр нөлөө үзүүлэх зорилготой юм.

Улаанбаатар Групп” ХХК нь нийгэмд тэр бүр анзаарагддаггүй боловч бодитой оршин буй асуудлуудад анхаарал хандуулж, хүүхдийн эрхийг хамгаалах, эх хүүхдэд ээлтэй, хүнлэг нийгмийг төлөвшүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийллээ. Мөн олон нийт, байгууллагуудыг нийгэмд тулгамдсан эдгээр асуудлуудад анхаарал хандуулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохыг уриалж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах, эх хүүхдэд ээлтэй, хүнлэг нийгмийг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү “Улаанбаатар Групп” ХХК-ийн санаачилгад 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлагууд болон  ABICO LLC-н хамт олон хамтран ажиллажээ.

 






0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18