Сэрэмжлүүлэг: Сүүлийн 5 хоногт осголт, хөлдөлтөөс болж 5 хүн нас баржээ

Б. Пагамдулам
18 цагийн өмнө

Хүйтний эрч чангарсан сүүлийн 5 хоног /2026.01.17-21/ -ийн хугацаанд осголт хөлдөлттэй холбоотой нийт 7 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эрдэнэт хүний амь нас хохирсон 5 харамсалтай дуудлага бүртгэгдээд байна.

Мөн өчигдөр малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн "А" нь энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан, тухай иргэний хувьд даралт ихсэх зовуурьтай байдаг байжээ.

Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байх тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, биеийн байдал хэвийн бус нэгнээ малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт анхаарч өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18