УИХ-ын даргын чиглэлээр Монголбанк 126 ажилтнаа цомхотгов

Б. Пагамдулам
18 цагийн өмнө

Дөрвөн жилийн дотор ажилтны тоо нь 400 гаруйгаас 700 болж данхайсан Монголбанк цомхотгол хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд давхардал хийдлээ арилгаж, данхар бүтцээ танах, мөнгө хэвлэж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцыг хөөрөгдсөн асуудалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн. С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох үеэр УИХ-ын, дарга, гишүүд орон тоо хэт данхайсныг хурцаар шүүмжилж, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлэхийг анхааруулж байсан юм. Төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк мөнгө хэвлэж, 10 их наядын алдагдалд орж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч ирсэн асуудлыг ч хянан шалгахаар болоод байна. Төв банк хүсэлт гаргаснаар хяналт шалгалт оруулна гэж улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдэгдсэн юм


0
angry
0
care
3
haha
8
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18