Улсын нэгдсэн төсөв, тусламж 1.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Л.Бямбажав
2026/01/19

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.8 хувь буюу 1.2 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.3 хувь буюу 386.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Харин зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого 2025 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 хувь буюу 331.5 тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 4.8 хувь буюу 431.5 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.6 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого 18.9 хувь буюу 892.3 тэрбум, НӨАТ 6.1 хувь буюу 357.6 тэрбум, хөрөнгийн албан татвар 32.3 хувь буюу 148.3 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.2 хувь буюу 57 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Өнгөрсөн онд татварын орлогын 31.5 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.8 хувийг нийгмийн даатгалын, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.5 хувийг онцгой албан татварын, 14.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ.

Орлогын албан татварын 66.3 хувийг ААНОАТ, 33.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 хувь буюу 698.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бараа, үйлчилгээний зардал өмнөх оныхоос 5.3 хувь буюу 510.7 тэрбум, урсгал шилжүүлэг 12.8 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өнгөрсөн онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6, бараа үйлчилгээний зардал 32.2, хөрөнгийн зардал 22.7, хүүгийн зардал 5, татаас 2.6 хувийг эзэлсэн байна.

Хөрөнгийн зардал өнгөрсөн онд 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 11 хувь буюу 880.3 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оныхоос 26 хувь буюу 208.9 тэрбум, барилга байгууламжийн зардал 3.2 хувь буюу 171 тэрбум, хөрөнгийн бусад зардал 37.8 хувь буюу 561.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин их засварын зардал 67.5 (21.4%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн онд 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 7.2 хувь буюу 516.1 тэрбум, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.5 хувь буюу 905.5 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Орон нутгийн төсөв 526.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18