Э.Халиунболд шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа

Л.Бямбажав
2026/01/19

Уралдааны мотоциклийн төрөлд 120 гаруй тамирчин уралдав. Тэгвэл манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар оролцож, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгалаа. Сүүлийн буюу хаалтын 13 дахь гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 13 гарааны дараах нийлбэр дүнгээр шилдэг 20, Ралли-2 ангилалдаа 10-т багтав. Тодруулбал, нийт тамирчдаа 16, Ралли-2 ангилалд зургаадугаар байр эзэлжээ. Түүнчлэн шилдэг шинэ тамирчны гуравдугаар байрын цомын эзэн боллоо. Энэ бол монгол хүний Дакарт бичсэн түүх юм. Ингэснээр Монголоос “Дакар ралли”-д оролцсон тамирчдаас цом хүртсэн анхны тамирчин болов.

Тэрээр уралдаанаа дуусгасны дараа “Дакарт уралдахад төсөөлөл анх байгаагүй ч үүнийг хийх ёстой л гэж бодсон. Гэхдээ дотроо нууцхан шилдэг 20-д багтах юмсан гэх хүсэлтэй. Тэгээд “Дакар ралли”-д оролцсоноор 16-т багтаж, зарим гараанд дээгүүр уралдаж, зураг унших сургалтад сууж чихээ онгойлгон номын дуу сонссондоо баяртай байна. Бидний төслийг анхнаас дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Энэ хүртэл авч явсан “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхаа хамт олонд талархал илэрхийлье” хэмээн ярилаа.

Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарсан амжилтаар 48 дахь удаагийн “Дакар ралли”-г өндөрлүүллээ. Тэрбээр “Адармаатай төгсгөл байлаа. Энэ хүртэл намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Ямартай ч 13 гараагаа дуусгаж, шилдэг 30-д багтсандаа баяртай байна” гэв.

Энэхүү уралдаанд амжилттай оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 20-ны өглөө эх орондоо газардана. 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18