Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг батлахыг дэмжлээ

Б.Нямсүрэн
2026/01/17

Боловсролын сайд П.Наранбаяраар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөл хуралдлаа.  Энэ хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ. БҮЗ нь нийт 33 гишүүнтэй бөгөөд энэ удаа 81.8 хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ.

Боловсролын яамны мэдээлж буйгаар, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, оюутан, сурагчдын төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талт оролцоог хангасан энэхүү орон тооны бус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан бөгөөд боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг олон талын оролцоог хангасан, тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэгтэй юм. Шинэчилсэн хөтөлбөр нь эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамжийг эзэмшүүлж, бага ангиас нь монголын өв соёл, уламжлал, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, технологид суурилсан суралцахуйн шилжилт хийхээр тусгаснаараа онцлогтой.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа:

-Эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэх тэргүүлэх ач холбогдол өгч,

– Бага ангиас англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах,

– Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын залгамж холбоо, бага ангиас дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан,

– Монголын өв соёл, уламжлал, эх хэл, бичиг, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусгасан,

– Сэтгэлийн боловсролд анхаарсан,

– Технологид суурилсан суралцахуйн шилжилтийг тусгаснаараа онцлог аж. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18