Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө

Л.Бямбажав
2026/01/16

Эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд түргэн тусламжийн машины хүрэлцээ нэн шаардлагатай байдаг. Өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид 2023 оноос эхлэн нийслэлийн эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэхийг зорьж, үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 онд зургаа, 2024 онд 10, өнгөрсөн онд 10 түргэн тусламжийн машиныг дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Цаашид Нэгдсэн эмнэлгээс гадна 103-ын түргэн тусламжийг иргэдэд цаг алдалгүй, саадгүй хүргэх ажлыг хэрэгжүүлнэ. Парк шинэчлэлтийн ажлыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжиж ажилладагт талархаж буйгаа илэрхийлье. ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд алтан шар зам нь өлзийтэй байж, иргэдэд эрүүл мэндийн тусламжийг шуурхай хүргэхийг хүсье” гэв.

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар “Энэ жил 103-ын түргэн тусламжид нийт 457,312 дуудлага ирсэн. 2020 оноос хойш дуудлага жил бүр дунджаар 10 хувиар өсөж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв өдөрт 1200-1500 дуудлага хүлээн авдаг бөгөөд үүний 30 хувийг яаралтай дуудлага эзэлдэг. Яаралтай дуудлагын 75 хувьд нь түргэн тусламж 25 минутад багтаж очдог. Эрүүл мэндийн тусламжийн хамгийн чухал нь шаардлагатай цэгт цаг алдалгүй хүрч очих явдал юм. Ингэж ажиллахад орчин үеийн, бүрэн тоноглогдсон машин хэрэгтэй” гэлээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18