Сурагчдад сүү өгөх хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ

Л.Бямбажав
2026/01/16

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван өдөр сүү өгнө. Хөтөлбөрийг энэ сарын 26-наас хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж, сүүний үйлдвэрүүдтэй танилцаж буй. Өнөөдөр “ТЭСО” группийн "Милко” ХХК-ийн сүүний үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна. Тус хөдөлгөөнийг дэмжих хүрээнд болон НИТХ дахь эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ. 1959 онд Япон улс, 1981 онд БНСУ, 2005 онд БНХАУ сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд тухайн улсуудын хүүхдийн дархлаа, биеийн өсөлт, хөгжил, ой тогтоолтод хүртэл сүү уух нь эерэг үр дүн өгсөн. Ирэх онд 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь сүү хөтөлбөрт хамруулна. Мөн долоо хоногт сондгой өдрүүдэд гурван удаа сүү өгөхийг таван өдөр болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд купон өгч кофе шопуудаар үйлчлүүлэх болон сургууль дээрээ сүү уух боломжтой байхаар, бага, дунд ангийн хүүхдүүдэд сургуулийн коридорт халуун сүүний “АТМ” суурилуулж сүү өгөх талаар мөн судалж байна. Ингэснээр сүүний үйлдвэрүүд “АТМ”-ээ цэнэглэж, хүүхдүүд өөрийн аягаараа сүүгээ уух юм. Цаашид сүү хөтөлбөр хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг 2-5 жилээр судална” гэдгийг онцоллоо.

Мөн хавраас эхлэн СХД-ийн 21, 32 дугаар хороо, БЗД-ийн Шархад, Гачуурт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт фермерүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно. Тухайлбал, тэжээлийн ургамал тариалахад нь тоног төхөөрөмж, үрийн зээл олгоно. Үхэр худалдан авах, хашаа, саравчаа сайжруулан барихад нь ч зээлийг багцлан олгохоор төлөвлөж байна. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан учраас бизнес эрхлэгчид, дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ гэдгээ хотын дарга Х.Нямбаатар дахин хэллээ.

“ТЭСО” группийн гүйцэтгэх захирал С.Болор сүүний үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид нийт 13 га талбайд 45 мянган м.кв үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж, хавар нээлтээ хийхээр бэлтгэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өмнөх хүчин чадлаас 3 дахин нэмэгдүүлж үйлдвэрлэнэ. Тодруулбал, өдөрт 400 тонн шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Хатаах үйлдвэрт шингэн сүүг шим тэжээл, чанарыг нь алдагдуулахгүй хуурайшуулдаг. Үндэсний үйлдвэрлэлээ олон улсын жишиг, стандартын дагуу дотоодын болон экспортын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хүүхдийн сүүний тухайд шингэн сүү, хатаамал сүү, халуун сүүг үйлдвэрлэдэг. Хүүхдүүдэд хамгийн шим тэжээлтэй сүүг өгөхөд нийслэлтэй хамтарч ажиллана. Сүүг тогтмол хэрэглэснээр хүүхдийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй. Манай групп дижитал шийдлүүдийг нэвтрүүлсэн учраас шуурхай бөгөөд хялбар аргаар сүүг хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Халуун сүүг сүүний машинаас ч уух боломжтой” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 9 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 9 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 11 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр