Ардчилсан намаас өнөөдөр /2026.01.15/ “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг 11:00 цагт хийх гэж байна. Энэ удаагийн мэдээллийн цагаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх юм.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдсан бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Ганибал тэргүүтнүүдийг чөлөөлсөн мэдээлэл бий. Улс төрийн намын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэлснээр дүрэм, журам нь мөн шинэчлэгдсэн. Иймээс улс төрийн намууд дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг зохицуулалт авч эхэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна