НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна

Б. Пагамдулам
2026/01/14

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос эхлэн сүү хөтөлбөртэй болжээ. Мөн БНХАУ 2005 оноос эхлэн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монголд “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг судална. Ирэх жилээс тус хөтөлбөрийг улам бүр сайжруулж, сав баглаа боодлын хувьд байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулна. 2026-2027 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь буюу 430 мянган хүүхдийг нь сүү хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна” гэв.

Харүмафүжи Д.Бямбадорж “Сүү хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судлахаар бид багш, ажилтнуудынхаа хүүхдүүд болон эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч харьцуулж үзсэн. Намар болон хавар авсан шинжилгээг харьцуулахад сүү тогтмол ууснаар кальци болон Д витамины зохист хэмжээ хэвийн түвшинд хадгалагддаг гэдэг нь харагдсан. Мөн хүүхдүүдийн өсөлтөд маш сайн нөлөөлсөн. Эцэг эхчүүд үүнд их талархаж буй. Түүнчлэн, сурагчид ханиад томуугаар өвдөж, хүндрэх магадлал маш бага болсон. Үүнийг сургуулийн эмч нар сүү хөтөлбөр болон биеийн тамиртай холбон тайлбарладаг. Бид сүүг дулааны аргаар боловсруулдаг бөгөөд лактозны харшилтай хүүхэд ч ууж болдог” гэлээ.

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар “Хүүхдүүдэд сүүг тогтмол уулгаснаар шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлнө гэж ойлгодог бол Д витаминаар баяжуулсан сүүг уулгаснаараа хүүхдийн анхаарал төвлөрөл, анхаарал тогтворжилт, сэтгэн бодох чадвар сайжирна. Мөн мэдрэлийн тогтолцоо, цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд Д витаминаар баяжуулсан сүү онцгой нөлөөтэй. Сүү хөтөлбөр олон жил үргэлжилснээр зөвхөн эрүүл мэнд талаасаа төдийгүй олон талын эерэг нөлөөг үзүүлнэ” гэв.

НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр “Таван жил тутамд Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. 2023 онд хийсэн зургаадугаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15 хувьд нь л Д витамин зохистой хэмжээнд байна гэж гарсан. Үлдсэн хувьд дутагдалтай байсан. Монгол Улс эрс тэс уур амьсгалтайн дээр хоол тэжээлээсээ хангалттай Д витамин авч чадахгүй байгаа нь нотлогдсон. Манайх шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай дэлхийн олон улсад сүүг Д витаминаар баяжуулж өгдөг. Д витамин нь сүүнд буй кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Сурагчдын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэлээд тус хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсэний дараа ямар үр дүнд хүрч байгаа талаарх судалгааг хийнэ" гэжээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр