“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна

Б. Пагамдулам
2026/01/14

2024-2025 онд  хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж аваад байгаа ажээ.  Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажил 2026 онд ч мөн  үргэлжилнэ. Тухайлбал, энэ онд Өргөө зочид буудлыг эргүүлэн авна. Өнөөдрийн байдлаар хоёр талын хэлцэл үргэлжилж байна гэв. 

Тодруулбал, зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан байдаг. Улмаар  2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлсэн байдаг.

Өнгөрсөн 2025 онд дараах өмчийг нийслэлд буцааж авсан юм.

  • “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  • Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  • Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  • БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  • БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
  • СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

0
angry
1
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр