​ Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Б.Нямсүрэн
2026/01/12

Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, хамгаалал дутмаг орчны талаарх ноцтой мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарч, олон нийтийн санаа зовнилыг төрүүлж байна. Энэ нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, бодит дэмжлэг үзүүлэх шаардлага улам бүр нэмэгдсэнийг илтгэж байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе” төсөл нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын орчныг сайжруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд итгэл найдвар, халуун дулаан мэдрэмж өгөх зорилготойгоор хэрэгжиж байна. Тус төсөл нь Fundea.mn хандивын цахим платформд байршин, олон нийтийн оролцоонд нээлттэйгээр хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Энэхүү төсөл нь иргэдэд ойр үйлчилгээ үзүүлэн, хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэднийг аюулгүй орчинд холбон зуучлах, хамгааллын үйлчилгээнд хамруулах бодит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Fundea.mn албан ёсны  хандив урамуулал цуглуулдаг платформоор дамжуулан иргэд, байгууллагууд ил тод, хялбар байдлаар хандив өргөж, хүүхэд хамгааллын үйлсэд бодитоор хувь нэмэр оруулах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл хүчирхийллийн хохирогчийг хүлээн авсанаар хэрэгцээтэй хамгаалал, үйлчилгээ тодорхойлон шаардлага эмнэлэг хууль хүчний байгууллага руу холбон зуучлаж эрсдлийн зэргийн үнэлгээг тодорхойлон тухайн зэргийн түвшинг бууртал хяналт тавин хамтран ажиллана.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ганц нэг тохиолдол бус нийгмийн түвшний ноцтой асуудал болсон өнөө үед  “4 км²” Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл” нь хүүхэд бүрийг хамгаалах, сонсох, дэмжих нь хүн бүрийн үүрэг болохыг сануулж байна. Хүүхэд бүр аюулгүй, хайр халамжтай орчинд өсөх эрхтэй бөгөөд энэ эрхийг хамгаалахад Fundea.mn платформоор дамжуулан олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг төслийн баг онцолж байна.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 20 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 29 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 31 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21