Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллаж байна

Б.Нямсүрэн
2026/01/12

Ерөнхий сайд Г.Занданшатар  Дорноговь аймагт ажиллаж байна.Тэрээр өчигдөр Замын-Үүд суманд ажиллаж хилийн боомт, Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж сумын иргэдтэй уулзсан юм.

Хил, гаалийн байгууллагын уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох, газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.

Хилийн боомтын авто замын боомтын цогцолбор 2023 онд ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа аж. Өнгөрсөн онд цахим гарцтай болсноор өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрдэг болсноор нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна.

Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг тус хилийн боомтод түр оршин суугчидтайгаа нийлээд ойролцоогоор 25 мянга гаруй иргэн оршин суудаг. Үйлдвэрлэл үйлчилгээ ихсэж, хүн амын суурьшил нэмэгдэж буй тус  боомтыг худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд онцолж, энэ талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн аж.

Цаашид хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах, Цаашид хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах,  хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх юм. Ерөнхий сайд өнөөдөр 11.00 цагаас Сайншанд хотын иргэд хөдөлмөрчидтэй уулзана.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18