Г.Ганхуяг зургаа дахь удаагаа түрүүллээ

Б.Нямсүрэн
2026/01/12

“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит cонгомол, чөлөөт бөхийн 2026 оны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа. 

59 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа түрүүллээ.Мөн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн аваргаар “Алдар” спорт хорооны бөх, U20 насны Улсын аварга, Армийн дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт, ОУХМ Н.Нархажид тодорсон юм. Гуравдугаар байрыг  Баянгол дүүрэг “Аваргууд” академийн тамирчин Л.Эрдэнэбулган эзэллээ. 

Харин 72 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүлсэн юм.  

Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Залуучуудын ДАШТ-ий хүрэл, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүллээ. 

97 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчид болох ОУХМ Г.Ганхуяг түрүүлж, Т.Дэмчигдорж хоёрдугаар байр эзлэв. Тус барилдаанд Азийн наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг 1:0-ээр ялалт байгуулж  Улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртлээ.

U23 ангиллын Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Дэмчигдорж өнгөрсөн жил 92 кг-д финалдсан бол энэ удаа жин өгсөж зодоглоод ахин мөнгөн медаль гардав.

Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий сүүлийн жин болох 125 кг-ийн жинд Баянгол дүүрэг "Аваргууд" академийн бөх, дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээний мөнгө, U20 насны ДАШТ-ий хүрэл, U23 насны Ази тивийн АШТ-ий алтан медальт Б.Намбардагва түрүүллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 19 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 28 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 31 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21