Танилц: Энэ долоо хоногт болох үйл явдлууд

Б.Нямсүрэн
2026/01/12

12-нд: Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хэрэгжилтийн явц, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын дэмжлэгийн талаар шинжлэх ухааны салбарын төлөөллийн мэдээлэл сонсох, санал солилцох уулзалт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.

12-нд: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны Эмэгтэй улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол М Банк арена "Ball room"-д болно.

 12-18-нд: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.

 13-нд: Үндсэн хуулийн өдөр тохионо.

 13-нд: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

15-нд: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

 15-нд: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I, II” ботийн нээлтийн ёслол болно.

16-18-нд: 11 дэх удаагийн “Сэлэнгэ лиг-2026” спортын наадам сагсан бөмбөг, волейбол, шагайн харваа, шатар, ширээний теннис гэсэн 5 төрлөөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

 17-нд: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан болно.

 18-нд: Монголын спортын корпорацаас зохион байгуулдаг Монголын спортын наадам эхэлнэ.

 2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл”  үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 19 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 28 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 31 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21