Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

О.Шүрэнцэцэг
2026/01/10

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгнө. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар, НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан “Витафит Милк” ХХК-ийн сүүний үйлдвэртэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс 2024 оноос “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ жил хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоог нэмэгдүүлж байна. Сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурсан үр дүнтэй байгаа. “Витафит Милк” компанийн сүүний үйлдвэрт тулгамдсан асуудал болох шугам сүлжээг өргөтгөж өгнө. Үйлдвэрийн урдуур тавих замын асуудлыг шийднэ. Тухайн орчимд ТЭСО группийн үйлдвэр бас байдаг. Тиймээс хоёр томоохон үйлдвэрт тулгамдаж буй зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Хотод татвар төвлөрүүлж буй үйлдвэрлэгчдээ дэмжинэ. ААН-үүд эрсдэл үүрч шинэ технологи бүхий үйлдвэрүүд нээж байгаа нь сайшаалтай. Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний дөрвөн ч үйлдвэр энэ жил үйлдвэртээ өргөтгөл, шинэчлэл хийж байна. НЗДТГ-аас дэмжиж, НЕБ-ын сургуулийн хүүхдүүдэд долоо хоногт 3 удаа сүү өгснөөр үндэсний сүүний үйлдвэрлэгчдээс баталгаатай, чанартай сүүг нийлүүлэх боломж бүрдэнэ. “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн нээлтийг нэгдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөж байна” гэлээ.

“Витафит Милк” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан “Нийслэлээс үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа сүүний үйлдвэрүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Манай компани үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохоор бэлтгэл базааж байна. Ажлыг ирэх хавраас эхлүүлнэ” гэв. НЗДТГ-аас нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт 3 удаа сүү өгөх юм.


2
angry
2
care
1
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр