ТОКИ АПП: Хувийн мэдээллээ бусдад алдан манайхаас зээл авсан иргэний асуудлаар цагдаад хандсан

Ц.Цэрэнбадам
2026/01/09

Өөрөө аваагүй, мэдээгүй байхад “Toki” аппликейш дээр чанаргүй зээлтэй болж шүүхэд дуудагдсан иргэн манай сайтад хандаж мэдээлэл өгч байсан юм. Иргэний мэдээлснээр түүний регистрийн дугаарыг мэдсэн үл таних этгээд уг аппликейшнээр дамжуулан 500 мянган төгрөгийн зээл гаргасан бөгөөд хүү бодогдсоор зээлийн үлдэгдэл 700–800 мянган төгрөгт хүрсэн байна. Тэрбээр уг зээлийг өөрөө гаргаагүй, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй гэдгээ онцолж байсан юм.

Бид энэ асуудлаар Токи апп болон цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ хэргийг эцэслэн шийдээгүй шалгаж байна гэлээ. Мөн 2025 онд 228 иргэн цагдаагийн байгууллагад хандан өөрийнх нь өмнөөс гуравдагч итгээд зээл авч залилсан талаар гомдол гаргажээ. Эдгээр хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлж байна гэсэн юм. Залилуулсан иргэдийн тухай ихэвчлэн зээлээ ахиулан гэхчлэн асуудлаар зараар холбогдсон хүнд итгэн регистрийн дугаар, банкны нэвтрэх нэр зэрэг хувийн мэдээллээ өгч хохирдог байна.

Харин Токи апп -ын маркетингийн газрын даргын хэлж байгаагаар тухайн кейс дээр цагдаагийн байгууллагад хандан хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэн. Тухайн хэрэглэгчийн өмнөөс зээл авсан асуудалд цагдаагийн байгууллагаас албан ёсоор шалгаж байгаа талаар бидэнд мэдэгдсэн тохиолдолд бид хэрэглэгчид дахин дахин шаардлага хүргүүлэхгүй. Мөнгө нь хаашаа явсан бэ гээд хөөхөд ямар нэгэн байдлаар олддог. Тэр үед нь бид хохирлоо барагдуулаад явдаг гэсэн мэдээлэл өглөө.



2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр