А.Баяр: Зам тээврийн ослыг 15-50 хувь бууруулна

Ц.Цэрэнбадам
2026/01/09

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хулгай, дээрэм, зөрчлийн гэмт хэргийг бууруулах хүрээнд аж ахуй нэгжүүдийн гадаах камерыг ЦЕГ-ын удирдлагын төвд холбож байгаа билээ.

Түүнчлэн гэр хорооллын гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүд буюу байршлуудыг камержуулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөж, төсөвт тусгаад буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзаж, ирэх онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, санал солилцлоо.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд есөн дүүрэг хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. 2026 онд нэгдүгээрт зам тээврийн ослын тоог 15-50 хувь бууруулна.

Хоёрдугаарт хулгай, зодоон цохио буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15%-иар бууруулна. Гуравдугаарт “хар цэг”-үүдийг тодорхой болгож камержуулна. Тухайлбал, СХД-ийн аль гудамжинд гэмт хэрэг гардаг, аль сургуулийн аль харанхуй хэсэг, гудамжинд хүүхдүүдийг зодож, дээрэмдэж бана тэр газруудыг тодорхой болгож камержуулна. Есөн дүүрэг нийслэл хоттойгоо хамтарч гэмт хэргийн гаралтыг тодорхой бодит хэмжээнд буулгахад хамтарч ажиллах болно” гэв.

Гэр хорооллын “хар цэг”-үүдийг камержуулах зардлыг дүүргийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэх байна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурахаас гадна иргэдийн айдас түгшүүрийг багасна гэдгийг албаныхан онцоллоо.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр