Турк улсаас 310 сая төгрөгийн үнэ бүхий онцгой байдлын хувцас хэрэглэл хүлээн авлаа

Б.Хонгорзул
2026/01/08

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 310 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гал түймэр, үер ус, цацраг, химийн ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах ажиллагааны тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгслийн хангалт нэмэгдэж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч, ноён Мустафа Бүтүн нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай 2005 оноос эхлэн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгах, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна.  

Тухайлбал хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах хүрээнд туулах чадвар сайтай эмнэлгийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгсөн.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18