УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат монгол банктай зээлийн хүүгийн талаар санал солилцлоо

Б.Хонгорзул
2026/01/08

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТ МОНГОЛ БАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өнөөдөр /2026.01.08/ Монголбанкны eрөнхийлөгч болон газрын дарга нартай уулзаж, банкуудын зээл олголт, зээлийн хүүгийн талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцов. Банкны зээл хязгаартай байгаа үeд иргэд ББСБ, аппликэйшн, ломбард, иргэдээс жилийн 30- 60 хувийн хүүтэй зээл авч, зээлийн дарамтад байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэллээ. Мөн тэтгэврийн зээл олголт, батлан даалт, хүүгийн тооцоолол, ипотeкийн зээлийн асуудлаарх иргэдийн санал хүсэлтийг Монголбанкны удирдлагуудад уламжиллаа.

Монголбанкны удирдлагуудын зүгээс УИХ-тай хамтран зээл олголт болон хүүгийн асуудлыг шийдвэрлэж, мөнгөний бодлого, инфляц, төгрөгийн худалдан авах чадвартай уялдуулан  хууль эрхзүйн хүрээнд шийдэж байгааг хэлэв. Мөн ахмадын тэтгэврийн зээлийг уян хатан шийдэхэд заавал байлгах нөөц, зээлийн эрсдэлийн түвшин зэргийг бууруулж арилжааны банкуудад зээл сунгах, олгох, хүүг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж шийдсэн. Мөн зээлийн батлан даалтын асуудалд арилжааны банкуудтай эрх хэмжээний хүрээнд зөвшилцөн анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн байна.


0
angry
1
care
0
haha
9
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18