Ч.Хишигдалай: Нийслэл 2026 онд Евро-5 стандартын шатахууны хэрэглээнд бүрэн шилжинэ

Б.Хонгорзул
2026/01/08

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам(АҮЭБЯ)-наас өнөөдөр шатахууны нөөцтэй холбоотой мэдээлэл хийлээ. 2026 оны эхний найм хоногт 35,000 тонн АИ-92 шатахуун, 40,000 тонн дизель түлш импортоор авсан аж. Ингэснээр улсын хэмжээнд АИ-92 шатахууны ердийн хэрэглээний 15, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй болжээ.

 АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин: 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд нийт 803 вагон шатахуун байгаа. Үүнээс АИ-92 автобензин 284 вагон буюу 17 мянга 40 тонн, дизель түлш 449 вагон буюу 26 мянга 940 тонн, ТС-1 онгоцны түлш 27 вагон буюу 1 мянга 620 тонн, мөн 43 вагон шингэрүүлсэн шатдаг хий тус тус байна.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт шатахууны нийлүүлэлт, хангамж хэвийн түвшинд хүрсэн байгаа. Монгол Улс хэрэглэгч улс учраас гэрээ хэлэлцээг дээд түвшинд хийж, харилцан ойлголцолд хүрсний үр дүнд экспорт, импортын урсгал тогтвортой үргэлжилж байна. Энэ оны нэгдүгээр сард нийт 136 мянга 470 тонн АИ-92, АИ-95 бензинийг ОХУ болон БНХАУ-аас импортлохоор баталгаажуулсан. ОХУ-ын есөн компани, БНХАУ-ын нэг компанитай гэрээ байгуулсан. Үүнээс 136 мянга 470 тонн АИ-92 евро-5 стандартын бензин, мөн 148 мянга 90 тонн энгийн түлш авахаар гэрээгээр баталгаажуулсан. бензиний ердийн хэрэглээний 15 хоногийн, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд бүх аймагт шатахуун хүргэгдсэн байна. Харин ганц, хоёр суманд үүсээд байгаа хүндрэлүүдийг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллаж байгаа
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: Нэгдүгээр сард захиалсан шатахууны 50 хувь нь энгийн АИ-92, 50 хувь нь Евро-5 стандартын автобензин. Уг хоёр бүтээгдэхүүн ганц, хоёр удаа хийхэд бол ялгаа нь мэдэгдэхгүй. Евро-5 стандартын бүтээгдэхүүн нь илүү хөнгөн бас илүү шатамтгай. Автомашинаасаа хамаараад энгийн АИ-92-оос 5-10 хувиар илүү зарцуулагдана. Энгийн шатахуун нь илүү ашигтай байна гэж хүмүүс харж байгаа байх. Гэхдээ эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, техникээ бодох ёстой. Аажмаар энэ стандартын бүтээгдэхүүн рүү шилжих ёстой.
Нийслэл хувьд 2026 онд Евро-5 стандартын автобензин руу шилжинэ гэсэн захирамж гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлэх байх. Манай улсад шатахуун нийлүүлж буй Ангарскийн үйлдвэр анх 2025 онд Евро-5 руу 100 хувь шилжинэ гэж байснаа нөхцөл байдлаасаа хамааран хойшлуулж байгаа.
Нийлүүлж байгаа үйлдвэр нь 100 хувь шилжихэд бид хүссэн хүсээгүй дагаад шилжинэ. Үнийн хувьд хоёр бүтээгдэхүүн 400-500 төгрөгийн зөрүүтэй байна. Онцгой албан татвараар үнийн зөрүүг бага байлгах боломж харагдаж байгаа.


0
angry
0
care
1
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18