Жаргалтхаан суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ

Б.Хонгорзул
2026/01/08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 56 дугаар тогтоолын хүрээнд  2026 оны нэгдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллана. Тэрбээр Зүүн бүс дэх орон нутгийн томилолтоо Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас эхлүүллээ.

Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Онцгой комисс, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төсөвт байгууллагын удирдлагуудтай өнөөдөр (2026.01.07)  нэгдсэн уулзалт хийв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийслэл, аймаг бүрд орон нутгийн Хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум сууринг тодорхойлсон бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын таталцлын төв байхаар тусгасан. Иймд төрийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх “Орон нутгийн хөгжлийн төв” төслийг эхлүүлэх зорилгоор тус сумаас уулзалтаа эхлүүлж буйгаа ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн онцоллоо.

Энэ хүрээнд Жаргалтхаан суманд төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөгжлийн төв нь малын гаралтай түүхий эдийн ангилан ялгалт, анхан шатны боловсруулалт хийх бага оврын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, малчид, тариаланчдад мэдээлэл олгох, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх аж.

Уулзалтад оролцогчид арьс шир боловсруулах үйлдвэр яаралтай барих, хүнсний ногооны зоорьтой болох,  хөдөөгийн багуудад үүрэн холбооны  сүлжээ нэмэгдүүлэх, малын угаалгыг чанартай хийх, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд орсон Баян-Эрдэнэ багийн малчдад өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх зэрэг санал дэвшүүлэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан зэрэг холбогдох албаныхан оролцогчдын асуултад хариулж, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Төр бизнес хийхгүй, бизнесийг дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлтөөр дэмжиж,  экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна”  гээд Хөдөө аж ахуйн салбарт “Атар 4”, Хүнсний хувьсгал, Цагаан алт гээд олон төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Гагцхүү төрийн бодлого, хөнгөлөлттэй зээлийн боломжуудын талаарх мэдээллийг малчинд, иргэдэд түгээхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18