Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Б.Хонгорзул
2026/01/08

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд газар чөлөөлөх 408 төсөл, арга хэмжээг баталж, нийт 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлуудад газар чөлөөлөлт үргэлжлэх юм.

Дэд төвүүдийн газар чөлөөлөлт:

СХД-ийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2164 нэгж талбарт газар чөлөөлнө.

СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт газар чөлөөлнө.

БЗД-ийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5910 нэгж талбарт газар чөлөөлнө.

Сэлбэ хот төсөлд 158 га талбайд нөлөөлөлд өртсөн нийт 2206 нэгж талбараас 2091 нэгж талбарыг 2024-2025 онд нөхөх олговортойгоор чөлөөлсөн.

СХД-ийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 12.6 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.

СХД-ийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 10.3 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.

ЧД-ийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт газар чөлөөлнө.

СБД-ийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 5.6 га талбайд 85 нэгж талбар чөлөөлөхөөс 65 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.

Авто замын ажил:

Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам

Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн шинэ зам Хөшигийн хөндийн хурдны замтай холбох авто зам

Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Геологийн төв лаборатори орчим, авто зам, нүхэн гарц

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын газар чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих,

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд Гал унтраах анги барих,

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөхөөр төлөвлөлөө.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18