Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Б.Хонгорзул
2026/01/08

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан.Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2025 оны арван хоёрдугаар сарын 08-12-нд зохион байгуулж, сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоол баталсан юм. УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан. 

УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна. 

Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.  


0
angry
0
care
4
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18