Соёлын төв өргөөг буулгаж, 50 давхар барилга барих гэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж олныг бухимдуулаад буй. Тус асуудалд Хотын дарга Х.Нямбаатар "Соёлын төв өргөөг буулгаж, 50 давхар барилга барих гэж байна гэх ташаа мэдээлэл сүүлийн өдрүүдэд хөврөх боллоо. Тийм зүйл байхгүй. Хүчитгэж, сайжруулах шаардлага байгаа эсэхийг судалж танилцуул гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Ташаа мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна