Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

Б. Пагамдулам
2026/01/07

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдана. НЗДТГ-аас 2024 оноос эхлэн нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм.

2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна. Тиймээс энэ онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлнө.  Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18