Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлага бүртгэгджээ. Иргэн Т.Ганзоригийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгасан. "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна