Ч.Номингийн "Go Mongolia" дэлхийн шилдэг 20-т Монголыг багтаав

Б. Пагамдулам
2026/01/07

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачлагаар Ч.Номинг Соёлын сайд байхад эрчтэй, хурдтай, далайцтай хэрэгжсэн "Go Mongolia"-гийн үр дүнг баталсан бас нэгэн мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллээр хөвөрч байна. UN Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтжээ. Бүр тодруулж хэлбэл Монгол улс аялал жуулчлалын сэргэлтээрээ дэлхийн улсуудаас 15-т жагссан байна.

Дашрамд сануулахад өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Монгол улс дэлхийн хамгийн хурдтай өсөж буй 20 аялал жуулчлалын чиглэлийн нэгээр нэрлэгдэж байсан юм. 2024 онд Монгол Улсыг зорих жуулчдын тоо 22.4 хувиар өссөн нь ингэж үнэлүүлэх шалтгаан болж байв.


Соёлын сайд асан Ч.Номин олон улсын маркетингад онцгой анхаарч, гадагш чиглэсэн сурталчилгааг чухалчилсны үр дүн нь олон улсын энэ мэт үнэлгээнүүдээр батлагдаж байна.

Ч.Номингийн гэсэн шошгыг хэдийнэ зүүчихсэн "Go Mongolia" хэрэгжээд хоёр гуравхан жилийн дараахнаасаа л эдийн засагт шууд утгаараа нөлөөлснийг цөөн тоогоор нотолъё.

2022 онд 200 мянга гаруй байсан жуулчдын тоо 2024 онд анх удаа 808 мянга болж өссөн нь яалт ч үгүй уг төслийн гол үр дүн. Монгол Улсад 2024 онд ирсэн 800 гаруй мянган жуулчин 1.6 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгож байж. Энэ мөнгө жуулчдад үйлчилсэн таксины жолооч, зочид буудал, ресторан, хоолны газрууд, жирийн малчид, бэлэг дурсгалын зүйлс зардаг хувь иргэдийн халаасанд үлдсэн. Товчхондоо "Go Mongolia”-гийн үр дүнг шууд хүртсэн хүмүүс бол жирийн иргэд юм.

Go Mongolia-гийн өгөөжөөр Монголын аялал жуулчлалын салбарт ирсэн энэ огцом сэргэлт дэлхийн хувьд ч рекорд байсныг онцлон тодотгоё. Наад захын жишээ гэхэд 2025 онд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянга буюу 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байв. Мөн цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь Монгол Улс аялал жуулчлалын салбарт дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орнуудын тоонд зүй ёсоор багтах үзүүлэлт болсон юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Соёлын яам байгуулж, Go Mongolia нэрийн доор Монголоо дэлхийд алдартай хөл бөмбөмбөгийн баг, урлаг соёлын одод, CNN тэргүүтэй мэдээллийн хүчирхэг сувгуудаар сурталчлуулахаас өмнө монголчууд аялал жуулчлалаас мөнгө олно, аялал жуулчлал, соёлын салбар эдийн засагт чухал нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй, мэддэггүй байв. Гэтэл 2024 онд, ердөө ганцхан жилд жуулчдаас 6 их наяд төгрөг авч үлдэж болдгийг мэдэрчихлээ.

Жуулчин татах, жуулчдын халаасан дахь долларыг дотооддоо шингээж авч үлдэнэ гэдэг зүгээр сууж байхад бүтдэг ажил биш. Байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчдийн давтагдашгүй оршихуй, Хүннүгээс Их Монгол хүртэлх баатарлаг түүх гээд Монголын гэх онцгой бүхнийг дэлхийд таниулж байж л цэнхэр гарагийн жуулчдыг бид татаж чадна. Дахин онцлоход Ч.Номингийн удирдсан Соёлын яам олон улсын маркетингад онцгой анхаарч Монголоо дэлхийд таниулж чадсан учраас дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон үнэлгээнүүдэд манай улс өнгөлж яваа юм.

УИХ-ын гишүүн Ч.Номин нүүрхуудсандаа "Цаашид аялал жуулчлалын дунд хугацааны стратегийг тууштай хэрэгжүүлж, жил бүр дунджаар 16 хувийн өсөлтийг хадгалж чадвал, 2030 он гэхэд жуулчдын тоо 2 саяд хүрнэ. Аялал жуулчлалын салбарын эдийн засагт эзлэх хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой" гэж онцолжээ. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"


0
angry
0
care
9
haha
3
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18