Гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа ачааны машинд мөргүүлэн амиа алджээ


Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагт “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч Та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.

Мөн жолооч тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, халтиргаа гулгаа ихтэй үед тохирсон хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулъя.


4
angry
0
care
0
haha
2
liked
1
love
12
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 26 минутын өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 1 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 3 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 3 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 4 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 4 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 4 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 21 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 23 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2026/07/29
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/07/29