ЗХУТ: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

О.Шүрэнцэцэг
10 цагийн өмнө

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн. Авто замын зөрчил, түгжрэлийг бууруулах зорилготой энэхүү ажил хэрэгжсэнээр иргэд “Авто замын тэмдэг тэмдэглэгээнээс үл хамаарч торгож байна, галын болон түргэний машинд зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байна” гэх мэтээр цахим орчинд гомдол, саналаа хуваалцаж буй. Тиймээс иргэдийн сонирхсон зарим асуултад ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас хариулт авлаа.

-AI -аар жолоочийн зөрчлийг илрүүлж байгаа нь технологийн дэвшил мөн ч гэлээ дүрэм зөрчөөгүй байхад торгоод байна гэх иргэдийн гомдол байна. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухайд?

-2025 оны тавдугаар сараас жолоочид ухаалаг системийн илрүүлж буй зөрчилтэй холбоотой сануулах мессежийг хүргэж эхэлсэн. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж  “Шалгаж байна” гэх горимоор иргэнд мэдээллийг хүргээд, эрх бүхий албан тушаалтан зөрчил бүрийг хянан шийдвэрлэж байна. Цахим орчинд иргэдийг бухимдуулаад байгаа 10 орчим төрлийн гомдол байна. Тэдгээрийг шалгаад үзэхэд AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй. Ухаалаг системийн илрүүлсэн зөрчлийг “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг иргэд торгож байна гэж бухимдаад байна. Жолооч таны авто замын хөдөлгөөнд оролцож байгаа энэхүү үйлдлийг AI  бүртгэлээ, эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад шалгаж байна гэдэг төлөв юм аа. Үүнийг торгуультай андуураад байна. Зөрчил болсон гэх 10 тохиолдлын тухайд ухаалаг систем алдаа гаргаагүй. Дугаарын стандарт хангаагүйгээс А, Д хоёр үсгийн зураас арилсантай холбоотой нэг алдаа гарсан байсныг шалгаад сайжруулалтыг хийсэн.

-Ямар тохиолдолд ухаалаг систем замын хөдөлгөөнийг зөрчлөө гэж илрүүлээд байгаа вэ?

-Хурд хэтрүүлэл, гэрэл дохионы зөрчил, тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил, эгнээ байр буруу эзэлсэн, автобусны буудал дээр зогссон, зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн, түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан, явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авна. Шалгаж байна гэсэн мэдэгдэл зөрчил болж очихгүй бол тухайн үйлдэл зөрчил биш, торгууль оногдуулаагүй гэж иргэд ойлгох хэрэгтэй. Ухаалаг системийн нэвтрүүлэлтийн зорилго нь иргэнээ торгох биш. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах, жолоочийг хариуцлагажуулах юм. Өмнө нь 13 сая зөрчил илрүүлж, шалгаж байсан бол 5 хоногийн хугацаанд 4000 болтлоо буурсан байна. Энэ нь иргэд, эгнээ байраараа зорчдог болжээ гэсэн үг. Эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.

-Иргэд оршуулгын буюу буяны ажилтай байхад AI торголоо гэсэн гомдол ярьсан байна. Энэ зөрчлийн тухайд?

-Буяны ажлын цуваанд яваа авто машиныг AI торгохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Буяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж буй хуудас өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл биш.  

-Замын цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцтол AI торгочихлоо гээд байгаа юм. Замын цагдаа, ухаалаг систем хоёроо хэрхэн уялдуулж байгаа вэ?

-Ингэж торгосон тохиолдол байна уу гэхээр байдаггүй. Энэ бол жолооч болон иргэдийн төсөөллөөс бий болоод байгаа яриа юм. Гэтэл таны зөрчилтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүллээ, уулзварын голд цагдаа зохицуулалт хийж байсан нь шалгалтаар нотлогдоно. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад торгуультай холбоотой зөрчлийг шийдвэрлэнэ. Түргэн тусламж, Гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол таныг торгохгүй ээ.


0
angry
0
care
9
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр