Өнөөдөр дэлхийн Брайль үсгийн өдөр

Б.Хонгорзул
2026/01/04

“Дэлхийн брайль үсгийн өдөр“ өнөөдөр тохиож байна. Брайль үсгийн зохиогч Луи Брайл нь 1809 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Франц Улсад мэндэлжээ.

Тэрээр 1924 онд 6 цэгийн тусламжтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог бий болгосон. 1829-1879 онд Англи, Герман, Америкт түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталсан.

Брайл үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ нийгмийн амьдралд оролцоход нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.Брайл үсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны чухал хэсэг болохыг иргэд олон нийтэд ойлгуулахад оршдог.

Энэ өдрийн гол зорилго нь Брайл үсгийн боловсрол, тус бичгийг ашиглан бичсэн ном, гарын авлага, сурах бичиг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжихээс гадна Брайл үсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны чухал хэсэг болохыг иргэд олон нийтэд ойлгуулахад оршдог.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайл бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд Брайл бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан.

Монгол улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультай болж 1964 оноос Брайл үсгийг зааж эхэлсэн.

Монгол улс 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлаар “Монгол Брайл бичгийн стандарт”-ыг баталж, 2019 оноос эхлэн жил бүрийн 1-р сарын 04-ний өдрийг харааны бэрхшээлтэй иргэдийн бичиг болох Брайл үсгийн өдөр болгон тэмдэглэх болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18