Д.Трамп:Дэлхийн ямар ч улс Америкийн хүрсэн амжилтыг ийм богино хугацаанд давтаж чадахгүй

Б.Хонгорзул
2026/01/04

Ерөнхийлөгч Дональд Трамп Truth сошиал хуудсанд нийтлэхдээ "Америкийн Нэгдсэн Улс Венесуэл болон түүний удирдагч Ерөнхийлөгч Николас Мадурод томоохон хэмжээний цохилт өгсөн бөгөөд түүнийг эхнэрийнх нь хамт баривчлан, эх орноос нь онгоцоор тээвэрлэн гаргасан" гэж мэдэгдэж энэ талаараа орон нутгийн цагаар 11:00 цагт хэвлэлийн хурал зарласан юм.

Тэрээр хэвлэлийн хурлаараа мэдээллэхдээ:Энэ бол маш том асуудал. Өчигдөр шөнө,мөн өнөөдөр өглөө эрт миний өгсөн чиглэлийн дагуу энд байж ажилласанд тань бид талархаж байна.

Миний зааврын дагуу АНУ-ын Зэвсэгт хүчин Венесуэлийн нийслэлд онцгой, ер бусын цэргийн ажиллагаа явууллаа. Аюулгүй, зөв, ухаалгаар шилжилт хийх хүртэл бид  Венесуэлийг удирдана.

АНУ-ын асар их цэргийн хүчийг агаар, хуурай газар, тэнгисийн бүх чиглэлээр ашиглан гайхамшигтай, урьд өмнө үзэгдээгүй дайралтыг эхлүүлсэн. Энэ нь хүмүүс Дэлхийн дайнаас хойш харж байгаагүй хэмжээ, цар хүрээтэй дайралт байсан.
Энэ ажиллагаа нь Венесуэлийн нийслэлийн төвд байрлах маш сайтар бэхлэгдсэн цэргийн цайзын эсрэг чиглэж, хууль бус дарангуйлагч Николас Мадурог хариуцлагад татах зорилготой байв.

Энэ бол АНУ-ын цэргийн хүч чадал, мэргэжлийн ур чадварыг харуулсан түүхэн дэх хамгийн гайхалтай, үр дүнтэй, хүчирхэг үзүүлбэрүүдийн нэг байлаа.
Хэрэв бодоод үзвэл, бид өмнө нь ч амжилттай ажиллагаанууд явуулж байсан. Үүнд Солеймани руу хийсэн довтолгоо, аль-Багдадигийн эсрэг ажиллагаа, мөн саяхан “Midnight Hammer” нэртэй ажиллагааны хүрээнд Ираны цөмийн байгууламжуудыг бүрэн устгасан явдлууд орно. Эдгээр нь бүгд төгс гүйцэтгэлтэй, алдаа мадаггүй хийгдсэн.

Дэлхийн ямар ч улс өчигдөр Америкийн хүрсэн амжилтыг, үнэндээ ийм богино хугацаанд давтаж чадахгүй. Венесуэлийн цэргийн бүх чадавх бүрэн саармагжсан.
Манай цэргийн алба хаагчид АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран шөнийн харанхуйд Мадурог амжилттай баривчиллаа. Өмнө нь би олон удаа хэлж байсан.Мадурогийн дэглэм шорон, сэтгэцийн эмнэлгүүдээ хоосолж, хамгийн харгис, хамгийн аюултай хүмүүсийг АНУ руу илгээсэн.Тэд Америкийн иргэдийн амь насыг хохироохоор ирсэн.Тэд шоронгоос гарсан,сэтгэцийн эмнэлэг, солиотой хүмүүсийн асрамжаас гарсан хүмүүс байсан. Шорон, шорон гээд би онцолж хэлдэг шоронгийнхон арай илүү догшин,арай илүү харгис байдаг. Өчигдөр шөнө Каракасын хот харанхуй болсон.Манайд байгаа тодорхой ур чадвар, технологийн ачаар хотын гэрлүүдийн ихэнх нь унтарсан. Харанхуй байсан.

Маш аюултай, үхлийн нөхцөл байсан.Гэсэн ч Николас Мадуро түүний эхнэр Цилия Флорестэй хамт баривчлагдсан.Одоо тэд хоёулаа Америкийн шударга ёсны өмнө хариуцлага хүлээнэ.Мадуро болон Флорес нарыг Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн холбооны шүүхэд АНУ болон Америкийн иргэдийн эсрэг явуулсан үхэл дагуулсан хар тамхины терроризмын кампанит ажиллагаанд яллагдагчаар татсан.
Би өнгөрсөн шөнө гайхамшигтай хурд, хүч, нарийвчлал, чадвараар ажилласан. Mанай цэргийн эрэгтэй, эмэгтэй алба хаагчдад талархаж байна.Ийм ажиллагааг маш ховор харна.Өмнө нь муу болсон ажиллагаанууд байсан.Тэд ичгэвтэр явдал болсон.Афганистан,эсвэл Жимми Картерийн үеийн оролдлогуудыг санавал энэ бол өөр цаг үе. Одоо Америк дахин хүндлэгддэг улс болсон.Магадгүй урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд.АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилласан
өндөр бэлтгэгдсэн дайчид дайсан биднийг ирэхийг мэдэж, бэлэн байдалд орсон байхад нь барьж авсан.
Тэд далайд олон хөлөг онгоц байгааг мэдэж байсан.Тэд бэлэн байсан.Гэвч бүрэн дарагдаж, маш хурдан саармагжуулагдсан.Хэрвээ та миний харсан зүйлийг харсан бол маш их сэтгэгдэл төрөх байсан. Магадгүй та үүнийг хэзээ ч харахгүй байх, гэхдээ үнэхээр итгэмээргүй ажиллагаа байсан. Нэг ч Америк цэрэг амь үрэгдээгүй.Америкийн нэг ч цэргийн техник алдагдаагүй. Олон нисдэг тэрэг, олон онгоц,
маш олон хүн оролцсон томоохон ажиллагаа байсан ч нэг ч алба хаагч амиа алдаагүй. АНУ-ын арми бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг, хамгийн аймшигтай цэргийн хүчин. Манай дайснууд бидний чадварыг төсөөлөх ч боломжгүй. Бид дэлхий дээрх хамгийн шилдэг зэвсэг, техник хэрэгсэлтэй.Далайн замаар орж ирдэг хар тамхины 97 хувийг бид зогсоосон.Эдгээр хар тамхины ихэнх нь Венесуэлээс ирдэг.
Аюулгүй, зөв, ухаалаг шилжилт хийгдэх хүртэл бид Венесуэлийг удирдана. Буруу хүн дахин гарч ирж,
өмнөх олон жилийн эмх замбараагүй байдал давтагдахыг бид хүсэхгүй.Тиймээс аюулгүй, зохистой, болгоомжтой, ухаалаг шилжилт заавал хийх ёстой гэв.


5
angry
0
care
4
haha
10
liked
2
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18